Э.Батболд Дэлхийн тулааны наадмын аварга боллоо
Саудын Араб улсын Рияадх хотод үргэлжилж буй. Дэлхийн тулааны спортын их наадмын пара жюү жицүгийн -73 кг-ын жинд Дэлхийн гурван удаагийн аварга Э.Батболд аварга боллоо. Тэрбээр эхний тойрогт Бразил, дараагийн тойрогт Орос, аваргын алтан медалийн төлөө Герман улсын тамирчдыг ялсан юм.