Э.Амартүвшин дэлхийн дуурийн оскарын эзнээр 2 дахь удаагаа шалгарчээ
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн оскар Олон улсын дуурийн найм дахь удаагийн шагнал болох "Дуурийн шилдэг баритон" шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорчээ. Тэрбээр энэ шагналын эзнээр 2020 онд шалгарч байв.
Энэ удаагийн шагналд дэлхийн дуурийн урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучдаас хоолой тус бүрээс гурван дуучныг шалгаруулж дэвшүүлснээс Монголын дуурийн нэрт дуучин Э.Амартүвшин шалгарчээ.
Энхбатын Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.