Д.Сумъяабазар: Төсвийн захирагч нь Ж.Сүхбаатар
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “ногоон” автобусны худалдан авалттай холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээн огцорч буйгаа зарлав. Тэгвэл олон нийтийн зүгээс хотын удирдлагуудыг мөн ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардаж буй. Хотын дарга Д.Сумъяабазар үүнд тайлбар хийжээ.
Тэрбээр “Би ногоон автобусны худалдан авалтад оролцоогүй. Би төсвийн ерөнхийлөн захирагч нь биш. Автобусны сонгон шалгаруулалт Өмнө нь 17 автобус шатсан. Одоо дахиад хэд шатахыг хэлж мэдэхгүй. Яригдаад байгаа автобуснуудыг хүлээж аваагүй. Үйлдвэрлэгчдийн асуудал. Ж.Сүхбаатар сайдаас төсвийн эрх шилжиж орж ирсэн. Би тендер болгонд оролцоод байж болохгүй. Хот худалдан авалт зохион байгуулсан нь үнэн. Ж.Сүхбаатар сайдын 2023 онд хийх гэж байсан ажил хотын иргэдийг ая тухтай унаатай болгох. Буруутай нь тогтоогдвол би хариуцлага хүлээнэ” гэжээ.