Дорнодынхон 7 настай хүүгийн хойноос зул өргөж, энэ хэрэгт хойд аавыг нь сэжиглэн шалгаж байна
Иймд цагдаагийн байгууллагаас С хүүгийн үхэлд хойд аавыг нь сэжиглэн шалгаж эхлээд байгаа аж. Мөн энэ талаар ЦЕГ-аас,"Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон юм. Мөн хүүг алга болсноос хойш ар гэрийнхэн нь өөрсдөө хайж байсан боловч хугацаа алдаж холбогдох газруудад албан ёсоор хандсан зэрэг олон зүйлс байгаа гэнэ.
Мөн хүүгийн үхэл бусдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон байж болох шинж тэмдэг илэрчээ.Юутай ч цагдаагийнхан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.