Дорнод аймгийн Баяндун сумын нутагт ой хээрийн түймэр гарчээ

10-р сарын 12, 2024 - 13:33
2 сарын өмнө
 0  21
Дорнод аймгийн Баяндун сумын нутагт ой хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт хээрийн түймэр гарчээ. Дорнод аймгийн Баяндун сумынТ үргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ hээрийн гал түймэр гарсан дуудлага аравдугаар сарын 11-ний 15:01 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийнхан унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймрийн урт 15 км, өргөн 2 км буюу 3,000 га орчим талбай өртөж, шатсан" гэж мэдээллээ.

Намрын улиралд буюу есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу Түймрийн аюултай үе гэж үздэг. Иймд ой хээрт явахдаа гал алдахгүй байхыг анхаарууллаа.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow