Д.Мөнх-Эрдэнийг “Ганц худаг“-руу шилжүүлэн авчирчээ

11-р сарын 8, 2023 - 12:13
1 жил өмнө
 0  68
Д.Мөнх-Эрдэнийг “Ганц худаг“-руу шилжүүлэн авчирчээ

 Д.Мөнх-Эрдэнийг  ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь 413-р хорих ангид ял эдэлж байсан. Хоригдож байх үедээ хорих ангийн дарга нь дарамталсан тухай  АН-ынхан мэдээлэл хийж байсан.  Түүнийг хорих ангийн журмыг зөрчиж ёс бус авирласнаас Д.Мөнх-Эрдэнийг шийтгэсэн байх мэдээлэл байгаа ч хорих ангийн зүгээс түүнийг магадлангаар суллахгүйн тулд ямар нэгэн  арга сэдэн шийтгэж байна гэх мэдээлэл ч гарч байсан. Тусгайгын албан хаагчид очиж түүнийг дэгэлсэн гэх мэдээлэл ч бий. Үүнээс болж тэр гэмтэл аван  хорих ангидаа эмчлүүлж байсан ч бие нь төдийлөн сайжраагүй байна. Иймд нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэхийн тулд  түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 441-р анги руу буюу "Ганц худаг"-руу шилжүүлсэн гэх мэдээлэл байна. 

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад, "Д.Мөнх-Эрдэнийг 441-р анги руу ар гэрийнх нь хүсэлтээр өнгөрсөн 7 хоногт шилжүүлсэн мөн тодорхой хэмжээгээр эмчилгээ хийлгэж байгаа" гэв.

Share:
68

like

dislike

love

funny

angry

sad

wow