Давтагдашгүй түүх бүтээж чадсан Монгол залуу
Монголоос Английг зорьсон дугуйчин Б.Очирваанийг түүний хамгийн дуртай тоглогч Манчестер Юнайтад багийн менежер Уэйн Рүүни угтан авчээ.
Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 12 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн юм. Улмаар уг аяллын талаар бид Б.Очирвааньтай ярилцаж байсан билээ. Мөн тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд /2024.04.21/ Манчестер Юнайтед клубийн фанат Б.Очирваань Лондонд хүрч, Вембли цэнгэлдэх хүрээлэнд явагдаж буй FA Cup-ийн хагас финал Коунтри Сити Манчестер Юнайтед клубүүдийн тоглолтыг үзсэн. Энэ талаар Манчестер Юнайтедын албан ёсны пэйж хуудас “The True Red Devils”-д онцолж байв. Манай дугуйчин урт аяллаа өнгөрсөн Мягмар гарагт /2024.05.13/ зорьсон газартаа хүрсэн юм.
Мөрөөдлөө биелүүлэхээр Монголоос Английг зорьсон Б.Очирваанийг түүний урам авдаг хамгийн дуртай тоглогч Манчестер Юнайтад багийн менежер Уэйн Рүүни угтана авч, Манчестерыг зорьсон монгол дугуйчны талаар нэвтрүүлэг бэлтгэж, олны хүртээл болгов.