Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг саатуулжээ
Авлигатай тэмцэх газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд нэгжлэг, шалгалт хийжээ. Дараа нь санхүүгийн баримт бичиг болон өрөөг битүүмжилсэн аж. Эх сурвалжийн мэдээллээр үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, компаниудад төмрийн баяжмалыг хууль бусаар өгч, татваргүй хилээр гаргасан байж болзошгүй гэж буруутгаж буй гэнэ.