Дагавар охиноо хүчирхийлсэн эрэгтэйд таван жил зургаан сарын ял оноолоо

10-р сарын 16, 2024 - 09:30
2 сарын өмнө
 0  24
Дагавар охиноо хүчирхийлсэн эрэгтэйд таван жил зургаан сарын ял оноолоо

47 настай эрэгтэй 10 гаруй жил хамтран амьдарсан эмэгтэйхээ охиныг хүчиндсэн хэрэг энэ оны нэг сард гарсан байна.

Тухайн хэргийг тодруулбал 2024 оны нэгдүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 47 настай эрэгтэй гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охины хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн ажээ.

Шүүхээс түүнийг  шүүгдэгч өөрийн дагавар охины хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шударга ёсны зарчимд нийцүүлэн,

  • Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,
  • Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад ялын хэмжээний дотор 5 жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 
Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow