Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж 100,000 хүн гарын үсэг зуржээ
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгуулийн хууль зөрчиж, спортын тэмцээний үеэр оюутнуудад мөнгө тараасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол ирсний дагуу шалгаж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.06.07/ түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг эсэргүүцсэн иргэд Сонгуулийн ерөнхий хорооны гадна цуглаж, 100 мянган иргэний гарын үсгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран болон ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нарт гардуулан өглөө.
Мөн сонгуулийн хуулиараа энэ төрлийн үйлдэл гаргасан нэр дэвшигчийг хасах заалттай. Тиймээс Ч.Хүрэлбаатар сайдыг хасахыг шаардсан юм.
АН-ын зүгээс хууль зөрчсөн сайдтай хариуцлага тооцож чадахгүй бол шударга сонгууль болно гэдэгт хэн ч итгэхгүй гэж байр сууриа илэрхийллээ.