Чикагогийн наадамд "Бүжигчин" кино шалгарчээ
Чикагогийн 40 дэх удаагийн олон улсын хүүхдийн кино наадамд Монголын уран бүтээлчдийн "Бүжигчин" богино хэмжээний кино оролцохоор шалгарчээ.
Энэ кино наадмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 3-19-ний хооронд зохион байгуулах бөгөөд Оскарын шагналд өрсөлдөх эрх буюу академид киногоо илгээх боломжийг олгодог олон улсын томоохон кино наадмуудын нэг. "Бүжигчин" кино нь Монголын Урлагийн зөвлөлийн "Бид Чадна-Бид Авьяастай" кино урлагаар дамжуулан тэгш оролцоог хангах зорилготой урлагийн боловсролын төсөл бөгөөд Австралийн "Bus Stop Films"-тэй хамтран бүтээжээ.