Чөлөөтийнхөн 10 медаль хүртлээ
Туркийн алдарт бөх Яшар Догугийн нэрэмжит олон улсын гранпри тэмцээн Турк улсад боллоо. Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүд 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн. Тэд багийн дүнгээр хоёрдугаар байр, эрэгтэйчүүд 4 мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байр эзлэв.
Медаль хүртсэн тамирчид
- 53кг-д Б.Болортуяа алтан медаль
- 68кг-д Э. Дэлгэрмаа алт
- 55кг-д М.Дөлгөөн мөнгөн медаль
- 59 кг-д Х.Болортуяа мөнгөн медаль
- 65 кг-д Т. Энхжин мөнгө
- 76кгд Н. Загардулам хүрэл
Эрэгтэйчүүд
- 70кг Т. Тулга мөнгө
- 79 Кг-д Э. Бямбадорж мөнгө
- 86 кг-д Б.Бат-Эрдэнэ мөнгө
- 125 кг -д М. Лхагвагэрэл мөнгө