Буянт гол Ховд гол руу цутгахаа байжээ

3-р сарын 22, 2024 - 17:51
9 сарын өмнө
 0  316
Буянт гол Ховд гол руу цутгахаа байжээ

 Монгол Улс 2023 онд 645 сая м.куб ус ашиглажээ. Ирэх 2030 онд ус ашиглалт 2.3 дахин, 2040 онд гурав дахин нэмэгдэнэ гэдэг тооцоо гарсан. Тиймээс ус ашиглаж байгаа бол төлбөр төлөгч байя гэдэг дээр бүгд хатуу тогтох хэрэгтэй. Зарим хүн би тарвас тарьж байгаа учраас төлбөр төлөхгүй гэж хэлдэг. Гэтэл бодит байдал дээр тарвас тарьснаас болж Буянт гол Ховд гол руу цутгахгүй болжээ.

 Буянт голын эрэг дээр 1000 айл зуслан бариад, мянган айлын нүхэн жорлон нь Буянт голыг бохирдуулж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Иймд бид Буянт гол дээр тарвас тарьдаг хүн хэдэн литр ус хэрэглэж байна гэдгийг хянаж  цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг төлөвлөх нөхцөл бүрдээд байгаа аж. 

Share:
316

like

dislike

love

funny

angry

sad

wow