Бусдын амийг аврах гэж яваад амиа алдсан гал сөнөөгчийг эцсийн замд нь өнөөдөр өглөө үдлээ
2023.12.19-ийн өглөө 07:00 цаг үед Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Амь хохирогчдын тав нь нэг гэр бүлийн хүмүүс байсан бол хоёр нь тусламж үзүүлэхээр очсон аврагч болон дээд давхрынх нь оршин суугч эмэгтэй байсан юм. Өнөөдөр /2023.12.25/ албан үүргээ гүйцэтгэж яваад амь алдсан Гал унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э-г эцсийн замд нь үдлээ.