БНСУ-ын цэргийн албан тушаалтан Монгол оюутанд бэлгийн дарамт үзүүлжээ
БНСУ-ийн Мапогийн цагдаагийн газраас өчигдөр /2023.12.06/ Үндэсний батлан хамгаалах яамны харьяа 20 гаруй насны цэргийн албан тушаалтан согтуу үедээ Монгол оюутанд бэлгийн дарамт учруулсан хэрэгт сэжиглэгдэн, цагдаад шалгуулжээ. Хэргийг тодруулбал, Өглөөний 08:00 цагийн үед А нь Сөүл хотын Хондае хотын шөнийн клубын гадаа согтуурсан байдалтай байхдаа Монгол оюутан охины гараас атгаж, цаашлаад биеийн эмзэг хэсэгт нь хүрсэн гэж үзэн цагдаагийн байгууллагад ханджээ. Тус мэдээллийн дагуу ажилласан цагдаа нар А-г ойролцоох дүүрэгт байрлах цагдаагийн газарт саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Цагдаагаас түүнийг " А нь тухайн үед согтуу байсан. Анхан шатны мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа Сөүл хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, залуучуудын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр төлөвлөж байна” гэв.