Бие даан нэр дэвшихээр 77 иргэн мөрийн хөтөлбөрөө өгчээ
Үндэсний Аудитын Газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ. Одоогоор бие даан нэр дэвших хүмүүсийн нэрийг нийтэд зарлаагүй байна. Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд/СЕХ/ хүргүүлэх юм байна.