Б.Гангаамаа: Өнөөдөр орой маргаашнаас байдлыг харж байгаад эрэлээ үргэлжлүүлэхээ шийднэ
Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Гангаамаа уулчдын талаар ийн мэдэгдлээ.
Тэрбээр "Өнөөдөр “8К” компанийн захирал Пембатай үдээс өмнө 11:32 цагт видео коол хийсэн, мөн үдээс хойш холбогдсон. “Шерпа нар салхины хүч буухыг хүлээгээд, 4 дүгээр кемп дээр байна. Эрлийн ажлыг түр зогсоосон. 18-аас салхины хүч бууна. Өнөөдөр орой маргаашнаас байдлыг харж байгаад цааш авах арга хэмжээгээ шийднэ. Тэгээд мэдэгдье” гэсэн. Эрэл бүр зогсоогүй. Түр зогссон. Ер нь бол 8000-8500-гийн хооронд л хоёр уулчин маань осолдсон гэсэн дүгнэлт одоогоор гаргаад байгаа бололтой. Ямар ч хачир дүгнэлтгүйгээр ирсэн мэдээг хүргэлээ. Хүлээж байя даа" гэжээ.