Б.Энхбаяр: Амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт нь мөрдөн байцаалтын асуудал учраас мэдээлэл өгөхгүй
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэрэг амиа алдсан шалтгаан тодорхой болсон эсэх ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар сэтгүүлчийн асуусан асуултад "Зэвсэгт хүчний анги салбаруудад шалгалт хийх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээр Хүний эрхийн комиссыг байгуулан ажиллаж байгаа. Тодорхой хэрэг учралын талаарх шүүх шинжилгээний дүгнэлт нь мөрдөн байцаалтын асуудал учраас мэдээлэл өгөхгүй" гэв. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өглөө нас барсан хэрэг гарсан юм.