Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцэж, жагсаж Nowar хөдөлгөөний залуусыг баривчиллаа
Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлалж байна. Түүний айлчлалыг эсэргүүцэж,Nowar хөдөлгөөний залуус Сүхбаатарын талбайд жагссан юм. Nowar хөдөлгөөний залуусыг баривчилжээ. Энэ тухай хуулийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн 6 хороо буюу Сүхбаатарын талбайд иргэдээс бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж болзошгүй үйлдэл гарган, зарим улсын туг барьж явсан асуудлыг цагдаагийн алба хаагчаас асуудлыг тодруулах зорилгоор шаардлага тавьсан. Энэ үед нэр бүхий иргэдээс төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж байна" хэмээв.