Азийн наадамд Монголын хөлбөмбөгийн баг Саудын Арабын шигшээд хожигдлоо
Ханжоу-2022 Азийн наадамд Саудын Арабын шигшээ баг анхны ялалтаа байгуулжээ. Энэ талаар Saudi Gazette сонин мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 21-ний өдөр Саудын Арабын баг Монголын хөлбөмбөгчидтэй тааран тоглож, бүлгийн хоёр дахь раундад 3:0 харьцаатайгаар Монголын багийг хожжээ. Ингэснээр ням гарагт дараагийн тоглолтоо Вьетнамтай хийхээр болсон байна.
Монголын багтай тоглох үеэр тоглолтын 18 дахь минутад Саудын Араб эхний гоолоо хийжээ. Хоёр дахь цаг эхэлснээс дөрвөн минутын дараа Мохаммед Маран Монголын багийн хаалганд гоол оруулснаар хожих боломжийг баталгаажуулсан байна.