"Ажнай“ Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нарын нэгдмэл сонирхолтой “Тавантолгой транс“ ХХК-аар 9.7 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ
Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Сонсголоор "Тавантолгой" ХК-д хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл сонсож байна.
Шинжээч "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй холбоотой гэх "Тавантолгой транс" ХХК-ийн шалгалтын дүнг танилцуулсан юм. Тус компанитай 2013-2019 онд 9.7 сая тонн нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулж, үүнээс 550.7 мянган тонн нүүрс нийлүүлсэн гэх тайлан гарчээ.
"Тавантолгой транс" ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарыг танилцуулав.