Ч.Анар: Ерөнхий сайд хятадын компаниар төрийн бодлогоо хийлгэнэ гэх юм, Удирдагч хүн ингэж болдог юм уу?
УИХ-ын чуулган үргэлжилж байна. 2025-2026 оны төсвийн төсөөллийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар "Монгол Улсын Засгийн газрын дунд хугацааны мөрийн хөтөлбөр, төсвийн хүрээний мэдэгдэл, Шинэ сэргэлтийн бодлого нь хоорондоо уялдахгүй юм. Сонгуулиар эдийн засгаа солонгоруулна гээд маш гоё уриа лоозонтой байсан. Зөвхөн нүүрсний үнээ л яриад байдаг. Бодлого нь байхгүй байж төсвийн хүрээний мэдэгдэл гаргаад байдаг. Сая ерөнхий сайд урд хөршид айлчлахдаа төрийн бодлогыг БНХАУ-ын төрийн өмчит компаниар хийлгэнэ гэх юм.Ийм удирдагч гэж байдаг юм уу?
Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр бодлогоо гаргах ёстой биз дээ. Төрийн зарчмаа мэддэг юм уу, мэддэггүй юм уу, улс орноо худалдаад яваад байх юм. Яам бол яам, сайд бол сайд шиг байгаач ээ. Л.Гантөмөр сайд "Ядуу улсын, ядуу ард түмэн, ядуу удирдагч..." гээд яриад яваад байх юм. Нүүрс, зэснээс хараат байдлаас гарахад тантай хамтарч ажиллана гэж бодсон. Гэтэл тийм зүйл яриад явна. Ийм хүнээр ЭЗХЯ-аа удирдуулж болох уу. 30 жил нөгөө нүүрс, зэсээ ярилаа. Нийт яригдаж буй төсөв, бидний бүтээмж дэлхий дээрх тахиа зардаг, эсвэл жижиг технологийн компанийн л орлогыг бид яриад байгаа шүү" хэмээв.