Айлын гэрээс гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар иргэн Ц нь гуравдугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагт айлын гэрээс гарч яваад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлага мэдээллийг ОБГ-т өчигдөр /2024.03.18/ өдрийн 10:00 цагт ирүүлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн 10 алба хаагчтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат иргэн Ц /48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:50 цагт түр зогсоосон ба өнөөдөр /2024.03.19/ өглөөний 06:45 цагт дахин эхлүүлжээ.