Аялагч гэр бүл сар гаруй аялсны эцэст аяллын эхний үеэ давж, Европт хүрлээ
Монгол гэр бүл Монголоос Америк руу аялах автомашинтай аяллаа эхлүүлсэн билээ. Тэд Монголоос Америк хүртэл 40 улсаар дамжин 44 мянган км замыг туулахаар төлөвлөсөн юм. Энэхүү аялал нь тус гэр бүлийн удаан хугацаанд мөрөөдсөн мөрөөдөл нь бөгөөд хүүхдүүдээ хорвоотой танилцуулах зорилгоор аяллаа эхлүүлсэн билээ. Түүнчлэн тус гэр бүл уг аяллынхаа туршид Монголоо сурталчилж тэр дундаа дэлхийд ердөө 50-хан ширхэг үлдсэн Говийн баавгай мазаалайгаа хамгаалах #savemazaalai сурталчилж буй.
Аялагч гэр бүл сар гаруй аялсны эцэст аяллын эхний үеэ давж, Европт хүрчээ. Тэрбээр энэ талаар өөрсдийн цахим хуудастаа “Бид өндөр уулсыг даван өргөн далайг тойрон явж их хаадын гаргасан мөрөөр давхисаар Европын их газрын захад хөл тавилаа. Энэ хүрч Хатуу ширүүн нөхцөлд хайртай хүмүүстэйгээ эхлүүлсэн аяллын минь эхний үе амжилттай өндөрлөлөө. Өдөр бүр биднийг дэмжиж угийн сайхнаар ерөөж хамтдаа аялж байсан Та бүхэндээ баярлалаа” гэжээ.