Автоцистерн онхолдож, 10 тонн шатахуун асгарч, дотор нь зорчиж явсан гурван иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ
Шатахуун тээвэрлэгч машин Увс аймгийн Тариалан сумынн Мянган III багийн “Тээлийн гүүр” гэдэг газар замын хажуу руу унаж, осолджээ. Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 40 тн шатахуунтай “Хово ZZ5317” загварын автоцистерн /3 зорчигчтой, цистерний чиргүүлтэй/ автозамын хажуу руу унаж, 10 тн орчим шатахуун асгарсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ажилтнууд бороожуулалт, саармагжуулалт хийж, үлдэгдэл шатахууныг автоцистернд юүлжээ.
Тус автоцистернд зорчиж явсан иргэн гурван хүнийг эмнэлгийн байгууллагд шилжүүлжээ.