АТМ машин эвдэлсэн этгээдийг баривчилжээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага бүртгэгдсэн.Шаардлагатай хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 20 гаруй насны, цагаан подволк, хар бараан өнгийн малгайтай цамцтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Цагдаагийн байгууллага шуурхай ажилсны үр дүнд өчигдөр орой мөнөөх залууг баривчилж чадсан байна. Тэрбээр өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай, эрэгтэй, "О" гэгч үйлдсэн болохыг олж тогтоожээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.