АНУ-ын ''ногоон карт''-ны бүртгэл аравдугаар сарын 2-нд эхэлнэ

9-р сарын 26, 2024 - 17:19
3 сарын өмнө
 0  13
АНУ-ын ''ногоон карт''-ны бүртгэл аравдугаар сарын 2-нд эхэлнэ

Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийн бүртгэл аравдугаар сарын 2-нд эхэлнэ.

АНУ-ын элчин сайдын яамнаас таны сонгогдох магадлалыг дээшлүүлнэ гэж амлаж буй хувь хүн, үйлчилгээний газруудад итгэж, залилуулахаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Олон үндэстний визийн хөтөлбөр нь шаардлага хангасан бүртгэлээс санамсаргүй байдлаар (сугалааны зарчмаар) сонгон шалгаруулалт явуулдаг. Нэг хүн нэг л бүртгэл үүсгэх эрхтэй бөгөөд Энэхүү бүртгэл ямар ч ХУРААМЖГҮЙ.

Та 2024 оны 10-р сарын 2-ноос 11-р сарын 5-ны хооронд dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow