Амийг нь хөнөөгөөд цогцсыг нь хивсээр ороож, гудамжинд хаяжээ
Цагдаагийн байгууллагад хүн амины ноцтой хэрэг энэ сарын 21 өдөр бүртгэгджээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2024 оны тавдугаар сарын 21-ний өдөр бусдыг зодож амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Сэжигтэн амийг нь хохироосноо мэдсэн даруйдаа гэмт хэргээ нуун далдахын тулд цогцсыг хивсээр ороож гудамжинд хаясан байжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.