Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Э.Энхболдын аав нь Гал унтраах, аврах 14-р ангид хувцас, хэрэглэл хүлээлгэн өглөө

6-р сарын 14, 2024 - 10:53
6 сарын өмнө
 0  250
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан  Э.Энхболдын аав нь Гал унтраах, аврах 14-р ангид хувцас, хэрэглэл хүлээлгэн өглөө

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын алба хаагч Э.Энхболдын аав нь Гал унтраах, аврах 14-р ангид хувцас, хэрэглэл хүлээлгэн өглөө. Болсон явдлыг эргэн сануулахад, 2023 оны 12-р сарын 19-ний өглөөний 07:00 цагийн үед Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дөрвөн давхарт гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Амь хохирогчдын тав нь нэг гэр бүлийн хүмүүс байсан бол хоёр нь тусламж үзүүлэхээр очсон аврагч болон дээд давхрынх нь оршин суугч эмэгтэй байсан юм. Гал унтраах, аврах 14-р ангийн салааны захирагч, дэслэгч асан Э.Энхболд нь удам дамжсан аврагч бөгөөд 2023 онд БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байжээ.ЭМГЭНЭЛ: Э.Энхболд /1996-2023/

Share:
250

like

dislike

love

funny

angry

sad

wow