ШҮҮХ: УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан этгээдэд 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ

4-р сарын 30, 2026 - 07:13
14 цагийн өмнө
 2  15
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед  халдсан этгээдэд  100 мянган  төгрөгөөр торгох шийтгэл оноожээ

Дөрөвдүгээр сарын 1-ний 23 цагийн үед “Нэг залуу намайг цээжин тус газар цохиод зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Энэхүү халдлагад өртсөн хохирогч нь УИХ-ын гишүүн Г.Ганбаатар байв. Түүнийг  ХУД-ийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад нь 32 настай, эрэгтэй, “Б” согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжин тус газар нь нэг удаа цохьсон болох нь тогтоогдсон. Энэ хэрэгт Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж хэргийг шүүх рүү шилжүүлсэн байна. Шүүх УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед  халдсан этгээдэд  100 мянган  төгрөгөөр торгох шийтгэл оноожээ.

Түүнийг  Олон нийтийн газарт зүй бусаар  биеэ авч явсан хэмээн үзэж  Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар торгож шийлвэрлэсэн байна.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow