Угаарын хийнд Сонгинохайрханд 27, Налайхад 10, Баянзүрх дүүрэгт 18 хүн хорджээ

3-р сарын 17, 2026 - 12:58
15 цагийн өмнө
 0  6
Угаарын хийнд Сонгинохайрханд 27, Налайхад 10, Баянзүрх дүүрэгт 18 хүн хорджээ

 Нийслэл болон орон нутагт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /2026.03.03-2026.03.16/ угаарын хийн хордлогод 72 иргэн өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл нийслэлийн Налайхад 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн аж.


Сонгинохайрхан дүүрэгт хамгийн өндөр буюу 27 бүртгэгдсэн бол Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт энэ төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. Баруун бүсээс буюу Увс аймагт нэг иргэн угаарын хийд хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс мэдээлэв.

Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 68 хувь нь 18-аас дээш насныхан, 32 хувь нь 17-оос доош насныхан байгаа аж.

Түүнчлэн, нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 130 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.


Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

Share:
6

like

dislike

love

funny

angry

sad

wow