Монгол Улсад дизель түлшний үнэ 4-5-р сард өсөж, инфляцад нөлөөлөх эрсдэлтэй
Ормузын стратегийн хоолой дахь хөдөлгөөн саатаж, нефтийн нийлүүлэлт тасалдаж, брент маркийн үнэ $100/баррель давсан байдалтай хэвээр байна.
Үүний улмаас нийлүүлэлт тасалдаж, олон улсын эдийн засагт инфляц, шатахууны үнийн өсөлт, хомсдол үүсгэж, танкер, худалдааны усан онгоц хохирол амссан бөгөөд LNG нийлүүлэлт тасалж, Азийн болон Европын улс орнуудад нөлөөлсөн.Энэ үйл явдал дэлхийн нефтийн бараг 20 хувь дамждаг стратегийн замд саатал үүсгэж, дэлхийн зах зээлд үнэ өсөлтөд шууд нөлөөлж, эдийн засагт дарамт үүсгэлээ.
Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өссөөр байвал Монгол Улсад дизель түлшний үнэ 4-5-р сард өсөж, инфляцад нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс эрсдэлийг тооцоолж, судалгаа хийж, тооцоолол боловсруулах шаардлагатай байна.

