ЦАГААН БАР ӨДӨР
ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ТАВАН ШАР ЦАГААН БАР ӨДӨР
БИЛГИЙН ТООЛЛЫН 28
2026.03.17
МЯГМАР ГАРАГ
Аргын тооллын 3 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Чөдөр одтой, цагаан бар өдөр.
Өдрийн наран 07:02 цагт мандаж,19:00 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх,
хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

