Оюу толгойн ЗЭЭЛИЙН ХҮҮГ бууруулах хэлэлцээр ӨНӨӨДӨР эхэлнэ
Засгийн газраас Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хурал өчигдөр /2025.10.29/ боллоо. Хамтарсан хуралдаанаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 30-нд эхлэх хэлэлцээрийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрийг Засгийн газраас баталсан удирдамжийн хүрээнд эхлүүлэхээр тогтлоо.

