''Эрдэнэс Тавантолгой'' компанийн ТУЗ хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилжээ
"Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдаж гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилжээ.Н.Цэрэнсамбуу нь өмнө тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХХК-д Засгийн газар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томилсон билээ. Онцгой дэглэмийн хугацаа дууссанаар Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг шинээр томилжээ.

