Багш нар өнөөдрөөс хугацаагүй АЖИЛ ХАЯНА

10-р сарын 16, 2025 - 06:38
29 өдрийн өмнө
 0  23
Багш нар өнөөдрөөс хугацаагүй АЖИЛ ХАЯНА

Багш нар наймдугаар сараас эхлэн цалингаа 3.5 сая төгрөг болгож, нэмэгдүүлэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс улс даяар жагсаал зохион байгуулсан. Жагсаал мөн л үр дүнд хүрээгүй тул тэд Өнөөдөр 08:00 цагаас эхлэн ажил хаях гэж байна. Харин эл үйл явдалтай зэрэгцэж Ерөнхий сайд Г.Занданшатар, “Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ” гэж  мэдэгдсэн. Энэ нь ойролцоогоор багш, эмч нарын цалин 150-300 мянган төгрөгөөр, ахмадын тэтгэвэр 45-55 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм.

Гэсэн ч эмч, багш нар болоод ахмадуудын төлөөлөл энэ шийдвэрт сэтгэл хангалуун бус байна. Тиймээс багш нар “ажил хаялт зарлахаа болихгүй, цалингаа хамгийн багадаа 2.5 сая төгрөг хүртэл нэмүүлэх хүртэл ажил хаяна” гэж мэдэгдээд байгаа.

Share:
23

like

dislike

love

funny

angry

sad

wow