Хамгийн хайртай хүнээ чамаас хамгаалж чадаагүй гэдэг бодол үргэлж намайг дагасаар байна

9-р сарын 18, 2025 - 07:39
2 сарын өмнө
 0  227
Хамгийн хайртай хүнээ чамаас хамгаалж чадаагүй гэдэг бодол үргэлж намайг дагасаар байна

Ээжийг нь хөнөөсөн аавдаа хүү ийм захиа бичжээ.  Хүү "Миний хамгийн очих дуртай газар одоо миний хамгийн дургүй газар болсон. Тэр бол ээжийн минь нас барсан газар. Бусад хүүхдүүд 18 нас гоё гэж хэлдэгч миний хувьд хар дарсан зүүд шиг нас байна.


Миний 18 насны төрсөн өдрийн өмнөх өдөр ийм зүйл болсон.Би чамаас амьдралдаа юу ч гуйж байгаагүй. Гэсэн хэдийч чи үргэлж гай болдог байсан. Би бусад аавгүй өссөн хүүхдүүдийг хараад атаархдаг байсан.Чамайг өөрийнхөө төрсөн эцэг эхээ зодоход, дүү бид 3 ыг муугаар хэлхэд, ээжид минь хүчирхийлэл үйлдэж зодоход би бурханд яагаад ийм аавтай болгосон юм бол гэж гомддог байсан. Гэвч одоо надад бурханд хандаж хэлэх үг алга.Чи ээжийг минь үргэлж гадуур зугаацаад явчихдаг гэж хэлсэн байна лээ. Үгүй шүү дээ ээж минь үргэлж дүү бид 3т анхаарч санаа тавьж өглөөнөөс орой хүртэл ажиллаж ирээд хоолоо хийдэг байсан. Тэр үед чи юу хийдэг байсан юм бэ. Хүүхэд харж байна гэх нэрээр өдөржин гэртээ суудаг байсан. Миний жижигхэн биетэй, хэнд ч буруу зүйл хийж байгаагүй ээжид минь тийм аймар зүйл хийсэн гэж бодхоор тайвширч чадахгүй байна. Хамгийн хайртай хүнээ чамаас хамгаалж чадаагүй гэдэг бодол үргэлж намайг дагасаар байна. Хоёр хайрцаг тамхи татсан ч тайтгарахгүй байна. Чи надад насан туршын эдгэрэшгүй өвчин өгсөн. Амьдрал шударга бус.


Гэвч хүн болгон үхдэгийн адилаар чи үхэхэд бурхан чамд жинхэнэ шийтгэлийг чинь өгөх болно. Шорон бол чиний хувьд диваажин байх болно. Чиний эмээж явах ёстой хүн чиний хүү ‘Д’ ээс..." гэжээ. 

Share:
227

like

dislike

love

funny

angry

sad

wow