С.Баяр: Одоо яагаад Оюутолгой, Тавантолгой зэргийг маань үнэгүйдүүлэх пиар хийгээд байгаа юм бэ, та.

9-р сарын 17, 2025 - 06:59
2 сарын өмнө
 0  107
С.Баяр: Одоо яагаад Оюутолгой, Тавантолгой зэргийг маань үнэгүйдүүлэх пиар хийгээд байгаа юм бэ, та.

Цахим орчинд  "Тамгагүй төр" жүжгийг Эрдэнэс Оюутолгой ХХК-иас санхүүжүүлсэн үү гэх мэдээлэл гарсан. Эл мэдээлэлд "Херо" Баатар "Улсын төсөв болон төрийн өмчит үйлдвэрийн газруудаас санхүүжилт аваагүй гэдгийг холбогдох газрууд нь шалгалт явуулаад тогтоочихсон. Ирэх 10 сард Японд тоглогдох Монгол хаан жүжиг бол бидний хамтын бүтээл, эх орноо сурталчилж яваа улс төрөөс ангид урлагийн бизнес" хэмээн жиргэсэн юм. 

 Ерөнхий сайд асан С.Баяр "Та бол мундаг продьюсер. Монголын жүжиг Лондоны тайзанд гаргасан тань гайхамшиг. Одоо Токиод тоглох нь. Бүр сайн. Үүнийг мань мэт үнэлдэг. Тантай ярилцлага хүртэл хийж биширснээ ярьж байв.


Гэвч гайхах зүйл бас бий. “Би улстөрөөс хол, урлагтаа ойр явах болно” гэж та надад хэлсэн. Тэр жил та манайд ирээд “Ерөнхий сайд байх богино хугацаанд та Оюутолгой, Тавантолгой, Атрын аян гэх том ажлуудыг амжуулсан нь гайхамшиг. Дүү бид хоёр үүнийг тань үнэлдэг. Та “100 эрхэмд орно уу” гэж хэлж байсан. Тийм биз. Гэтэл одоо яагаад Оюутолгой, Тавантолгой зэргийг маань үнэгүйдүүлэх пиар хийгээд байгаа юм бэ, та. Юу болов. Хорвоо хэвээр л байх шиг


" хэмээн жиргэжээ.No description available.

Share:
107

like

dislike

love

funny

angry

sad

wow