МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэрт болон ажлын байранд нь нэгжлэг хийжээ

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын хамаарал бүхий газар нэгжлэг хийсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээллийн мөрөөр нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.
Тухайлбал түүний гэрт болон ажлын байранд нь өчигдөр /2025.09.10/ АТГ-аас нэгжлэг хийжээ. Энэ нь явж явж өнөө нүүрсний хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. Харин албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын хамаарал бүхий газар нэгжлэг хийсэн нь үнэн. Энэ талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" хэмээсэн юм.
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол болж байхад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдтай холбоотой мэдээллүүд гарч байсныг санаж буй байх. Учир нь “Админерал” ХХК-ийн 80 хувийг Ц.Лхамжав, 20 хувийг БНХАУ-ын иргэн Хасбаатар эзэмшдэг . “Админерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Лхамжав нь МАН-ын хэвлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах гэдэг нь энэ үеэр ил болж байсан.
Харин Ц.Чулуунзагд “Би төрд ажилладаггүй, намын албан тушаалтан. Энэ компанитай холбоотой ямар ч асуудал надад байхгүй. Д.Амарбаясгалан надад нөлөөлөөгүй гэж байсан удаатай.






