Бусдыг биеэ үнэлэхэд нь зуучилж, орлогоос нь авдаг байсан менежерийн хэрэг  шүүхэд шилжлээ

9-р сарын 3, 2025 - 08:54
5 цагийн өмнө
 0  54
Бусдыг биеэ үнэлэхэд нь зуучилж, орлогоос нь авдаг байсан менежерийн хэрэг  шүүхэд шилжлээ

Нэр бүхий үйлчилгээний газарт менежерээр ажиллаж бусдыг биеэ үнэлэхэд нь зуучилж орлогоос нь авдаг байсан  М.А  хэрэг  шүүхэд шилжсэн байна.


Тэрбээр  тусгай үйлчилгээтэй өрөөгөөр үйлчлүүлсэн иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилж, олсон орлогын тодорхой хувийг өөртөө авдаг байжээ. Түүнийг биеэ үнэлэхийг орон байраар хангасан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.


Хэргийг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Share:
54

like

dislike

love

funny

angry

sad

wow