Улаанбурхан өвчний хавьтлын тоо 62455 болж, нас барсан тохиолдол тав боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6836 болж, эмнэлэгт 589, гэрээр 985 тохиолдол эмчлүүлж байгаа аж. Хавьтлын тоо нэмэгдэж 62455 болсон бөгөөд нас барсан тохиолдлын тоо тав болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 589 тохиолдлын 41 нь хүнд, хоёр нь нэн хүнд байна.






