Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ''Танхайрах '', ''Хүний биед халдах '' гэсэн зүйлчлэлээр холбогдогчоор татан шалгаж эхэлжээ

5-р сарын 2, 2025 - 09:32
18 цагийн өмнө
 0  41
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг  ''Танхайрах '', ''Хүний биед халдах '' гэсэн зүйлчлэлээр холбогдогчоор татан шалгаж эхэлжээ

Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзсан энэ үеэрээ лайв хийж маргалдсан. Маргаан нь бие биедээ халдаж, зодоо хийснээр өнөрлөсөн юм.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ түүнийг улсаас 25 тэрбум төгрөгийн тендер авсан. Хувийн компанийн ажилчдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллуулж байгаа. Олон хүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. Цэнгэлдэхийн ногоон зүлгэний асуудалд хариуцлага хүлээгээгүй, хэнд ч нөхөн олговор олгоогүй гэх зэргээр Ж.Энхжаргаланг буруутгаж, үүнийгээ баримттай гэж тодотгосон. Ж.Энхжаргалан харин хэвлэлд мэдээлэл өгөхдөө  ''Д.Мөнх-Эрдэний хэлсэн бүх мэдээлэл худал. Над руу зохион байгуулалттайгаар дайрч байна'' гэв.

Тэд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Зөрчлийн тухай хуулийн "Танхайрах " , "Хүний биед халдах " гэсэн зүйлчлэлээр холбогдогчоор татан шалгаж эхэлсэн" гэлээ.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow