197 хүн хоолонд хордож 105 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн шинжилгээний хариу гаргаагүй байна

4-р сарын 12, 2025 - 09:05
2 өдрийн өмнө
 0  178
197 хүн хоолонд хордож 105 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн шинжилгээний хариу гаргаагүй байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг уул уурхайн компанид хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн билээ.  20-48 насны 197 хүн хоолонд хордож 105 нь эмнэлэгт хэвтсэн. ХӨСҮТ-д 91 хүн хэвтэж байна. 44 хүний биеийн байдал харьцангуй хөнгөн учраас гэрээр эмчлүүлж байна. 10 хүн нь аймаг орон нутагтаа эмчлүүлж байгаа аж. Тэдэнд гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах халуурах шинж тэмдэг илэрсэн. ХӨСҮТ-ээс голомтод нь ажиллаж байна. Дүгнэлт хараахан гараагүй гэдгийг албаны эх сурвалж өгөв.

Share:
178

like

dislike

love

funny

angry

sad

wow