"Ice top" хамтлагийн ахлагч "Eyescool" буюу Б.Оргил-Эрдэнэ лайв хийж, хар тамхи татсан байж болзошгүй үйлдэл гаргажээ

4-р сарын 7, 2025 - 07:13
2 өдрийн өмнө
 0  1163
"Ice top" хамтлагийн ахлагч  "Eyescool" буюу Б.Оргил-Эрдэнэ  лайв  хийж, хар тамхи татсан байж болзошгүй үйлдэл гаргажээ

Монголын хип хопын алдарт "Ice top" хамтлагийн ахлагч "Eyescool" буюу Б.Оргил-Эрдэнэ  фэйсбүүк дээрээ лайв буюу шууд дамжуулалт өчигдөр  орой хийж, хар тамхи татсан байж болзошгүй үйлдэл гаргажээ.

Тэрбээр тус лайв дээрээ "Энэ бол "ice", "Ice top"" хэмээсэн бөгөөд тэрбээр ийнхүү "Ice top" хамтлагийн хар тамхи татсан удаах гишүүн болж байна. Өмнө нь 2023 онд тус хамтлагийн гишүүн С.Чулуунбаяр буюу "Коби" хар тамхины хэргээр нэг жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм.  Харин түүний үйлдэл сошиалд цацагдсан бичлэгийн дагуу ЦЕГ-аас шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна 

Share:
1163

like

dislike

love

funny

angry

sad

wow