''П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна''

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамь олон болон П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Ганбат мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн
"Бид 31 донороос 27 хүнд элэг шилжүүлэн суулгасан 41 хүнд бөөр шилжүүлэн суулгасан эдгээр хүмүүс бүгд эрүүл саруул амьдарч байгаа. Өмнө нь ямар нэг асуудал үүсэж байгаагүй Өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах гээд хүлээж байгаа хүмүүсийн горьдлого тасраагүй. Гэтэл нэгч донор олдохгүй. Донор хүлээж 30 гаруй хүн тэнгэрт мөнх бусыг үзүүллээ. Эмч ч гэсэн хүн. Эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн бие өнөөдрийн байдлаар тун муу байгаа. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад эмнэлэгт байхад Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх зогссон. Сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулж, 10 гаруй минутын дараа сэргэсэн. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхээр шалгагдаж эхэлсний дараа өнгөрсөн 2-р сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа.
Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна.






