Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

3-р сарын 17, 2025 - 08:06
25 өдрийн өмнө
 0  18
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны гуравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow