Улаанбаатарт өнөөдөр 0 хэмд хүрч, урин цаг айсуй

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхитай байна.
2025 оны 02-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруунаас секундэд 5-10 метр.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.






