“Мөнгө зээлээч“ гэх мессеж илгээж, 550 мянган төгрөг залилсан этгээдийг яллагдагчаар татжээ

2-р сарын 24, 2025 - 22:01
3 цагийн өмнө
 0  31
“Мөнгө зээлээч“ гэх мессеж илгээж, 550 мянган төгрөг залилсан этгээдийг яллагдагчаар татжээ

Бусдын цахим хаягнаас "Мөнгө зээлээч" гэх байдлаар залилан үйлдэж байна. Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр иргэн Т-ийн хаягнаас "Яаралтай мөнгө зээлээч" гэсэн мессеж хамаарал бүхий хүнд иржээ. Улмаар холбогдох мэдээллийг нь нягтлахгүйгээр 550 мянган төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Дээрх хэрэгт иргэн С-ийг холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.3 дахь зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна. Иймд иргэд та бүхэнд "Мөнгө зээлээч" гэсэн хүсэлт ирвэл нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow