ДАШТ-ээс манай тамирчид найман медаль хүртэв

2-р сарын 18, 2025 - 18:03
4 өдрийн өмнө
 0  15
ДАШТ-ээс манай тамирчид найман медаль хүртэв

АНУ-ын Өүрэй хотод Мөсөнд авиралтын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон.Манай улсаас дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлагад найман тамирчин оролцож дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар эх орондоо ирлээ.Тодруулбал, эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ, U18 насанд Ж.Амина, эрэгтэйчүүдийн U20 насанд Э.Номинтэнгэр нар хурдны төрөлд алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Мөн энэ төрлөөр эрэгтэйчүүдийн U18 насанд Э.Дөлгөөн мөнгө, U20 насанд Б.Мөнхбаатар хүрэл медаль хүртсэн бол Ж.Мухаммед, А.Зоригтбаатар нар шагналт байрт шалгарав.Иймд багийн нийт дүнгээр хурдны төрөлд манай улсын тамирчид алтан медаль хүртсан байна.

Түүнчлэн техник, хурд хосолсон төрөлд багаараа хүрэл медаль зүүсэн бол техникийн төрлийн эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэр техникийн төрөлд ДАШТ-ээс медаль авсан анхны монгол тамирчин боллоо.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow