27 иргэн, 6 суудлын автомашин цасанд суужээ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг баг ‘‘Өвөрнамшир” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 34 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/ аймгийн төвөөс Цагаан хайрхан сум руу зорчиж явсан иргэн Ж-гийн эзэмшлийн 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10:25 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Land Cruiser” загварын автомашин 3 зорчигчтой, “Harrier” загварын автомашин 5 зорчигчтой, “Prado” загварын автомашин 5 зорчигчтой, “Land Cruiser” загварын автомашин 5 зорчигчтой, “Harrier” загварын автомашин 5 зорчигчтой, “Prado” загварын автомашин 4 зорчигчтой, нийт 27 иргэн, 6 суудлын автомашинтай тус тус цасанд суусан байсныг татан гаргасан байна.






